Цаг үеийн мэдээ

УИХ-ын 18, 28-р тойргууд буюу Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт  зарлагдсан нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа Ардчилсан нам хуулийн хугацаанд бүрдүүлэн хүргүүлснийг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээн авч бүртгэлээ. 

    Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир, ХЭГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга М.Ганзориг, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Амгаланбаатар нар Төрийн аудитын газар баталгаажуулсан Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан болон бусад холбогдох баримт материалыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.

Таны сурталчилгаа