Зарим мэдээллийн хэрэгслээр "Төрийн өндөр албан тушаалтны талаар мэдээлэхдээ тухайн хүнээс зөвшөөрөл авна. Аваагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх тухай "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл"-д заасан хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ тухай Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрээр: "Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зохион байгуулалттайгаар гүтгэлэг тараах ажлыг зохион байгуулж байна. Рио-той холбоотой, Авилгатай холбоотой асуудлуудаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн санхүүжилтээр гүтгэлгүүд хийгдэж бна. Тухайлбал МУ-ын Эрүүгийн хуулиар хүчингийн гэмт хэрэгт торгууль ногдуулах шийтгэл огт байхгүй. Хэвлэн нийтлэхэд тухайн хүнээс зөвшөөрөл авахаар хуульчилсан зүйл байхгүй болно.
Эцэст нь хэлэхэд хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулахын төлөө эцсээ хүртэл явах болно" хэмээн нийтэлжээ.