НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан сонгогдсон тойргынхоо иргэдтэйгээ уулзаж, хороодын өнгө үзэмж, нэн шаардлагатай шийдвэрлэх асуудлуудыг сонсон газар дээр нь ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт 2021 онд Нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр ус түгээх байр, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдөөд ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.
Мөн хорооны гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 31, 43 дугаар хороодын гол зам дагуух 4 байршлын 198 айл өрхийн 6530 метр хашаа 897 метр хаалгыг жигдрүүлэх ажлыг эхлүүлэхээр болжээ.