Цаг үеийн мэдээ

Швейцар, Монголын парламентын Тамгын газруудын хоорондын  хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү дэд төслийн зорилго нь Монгол Улсад ардчилсан засаглалыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг бэхжүүлэх, УИХ-ын Тамгын газар болон Швейцарын Парламентын Тамгын газрын хамтын ажиллагааны ололт амжилтыг нэгтгэх замаар засаглалын тогтолцоог сайжруулахад оршино.

Өнөөдөр /2021.08.13/ УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Стефани Бурритай төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Таны сурталчилгаа