Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойргуудад/Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахаар АН-аас хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг АН-ын намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар, Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулийн ажлын хэсгийг АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар ахлан ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ АН-ыг албан ёсоор УИХ-ын нөхөн сонгуульд оролцохыг батламжилсан. Тэгвэл өнөөдөр уг "БАТЛАМЖ"-ийг ажлын хэсгийн ахлагч нарт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр гардууллаа.
 

Таны сурталчилгаа