Тухалбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд сонгогчдын итгэл найдварыг хүлээж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, иргэдийн эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, шударга ёсны төлөө тууштай тэмцэх итгэл үнэмшил, чадвартай нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах нь Ардчилсан намын төдийгүй Монголын ардчиллын ирээдүйд шийдвэрлэх нэн чухал үйл хэрэг юм. Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ардчиллын үнэт зүйлсийн төлөө гуч гаран жил тэмцэж ирсэн, Улсын Их Хуралд суудалтай ууган намын хувьд Ардчилсан нам эрх баригчдад дуу хоолойгоо хатуу хүргэх үүднээс энэ удаагийн нөхөн сонгуульд нэгдэн оролцож, хүчтэй сөрөг хүчний байр сууриа бататгах нь цаг үеийн шаардлага болоод байна.
Ардчилсан намыг хоёр хуваагдсан, талцсан мэтээр харагдуулах улс төрийн үйл явц нийгэмд урт хугацаанд явагдсан нь цаг хугацааны шалгуураар ил болж байгаа тул Ардчилсан нам доторх эв нэгдлээ эрхэмлэн, хамтарсан уулзалтууд зохион байгуулж, төрийн сонгуульд нэгдэн оролцохыг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн О.Цогтгэрэл Танд сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахаар ажиллаж буй ажлын хэсгийн зүгээс уриалж байна.