Хэнтийн аймаг, Сонгинохайрхан дүүрэгт явагдах УИХ-ын нөхөн сонгууль ирэх 10 дугаар сард болно. Иймд улс төрийн намууд дотооддоо нэр дэвшигчдээ тодруулж есдүгээр сарын 05-ны дотор нэр дэвшигчдийн материалаа Сонгуулийн ерөнхий хороонд /СЕХ/ хүргүүлэх ёстой.
Ардчилсан намын удирдлагын багаар ахлуулсан “ТӨВ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО” өнөөдөр /2021.08.30/ хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад явагдах нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн нийт нэр дэвшигчдийн материалтай танилцаж байна.