Цаг үеийн мэдээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. Хэдийгээр албан ёсоор шийдэгдээгүй ч зөвлөхөөр ажиллах тохиролцоонд хүрсэн байгаа гэнэ.

Энэ талаар ЗГХМОХГ-аас тодруулахад "Одоогоор албан ёсоор ийм шийдвэр гараагүй" гэлээ. Гэхдээ түүнийг томилох тушаалд ЗГХЭГ-ын дэд дарга гарын үсэг зурдаг аж. Харин ЗГХЭГ-ын дэд дарга ээлжийн амралтаа авсан байгаа учир уг тушаал албажаагүй юм байна.

Гэхдээ Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр томилуулах санааг Л.Оюун-Эрдэнэ ганцаараа “дэглэж” чадахгүй. 

Таны сурталчилгаа