Монгол Ардын Намын Удирдах зөвлөл 16.00 цагт хуралдасны дараа 17 цагаас намын Бага хурал болно. Тус бага хурлаар УИХ-ын нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх эрхмүүдийн нэрийг тодруулна.
МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын нөхөн сонгуулийн Сонгинохайрхан дүүрэгт Э.Батшугар, Хэнтий аймагт аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр болжээ.