Цаг үеийн мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Тус хуралдаанаар  УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших дэвшигчдийг тодруулж намын бага хурлаар шийдвэрлэнэ. Намын Бага хуралдаанд хүрэлцэн ирсэн намын гишүүдээс зарим зүйлийг тодруулж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн тийм л хүн байх ёстой байх. Намын удирдах зөвлөл, намын бага хурал хэлэлцэнэ байх. Би Удирдах зөвлөлд байдаггүй болохоор мэдээллээс хол байна. МАН-аас нэр дэвших бололцоотой хүмүүс санал хүсэлтээ өгсөн. 

Нөхөн сонгуульд оролцох гэж байгаа намууд рейтингийн судалгаа зэргээр тогтоосон байлгүй. Нилээн тал талаас үзэж байгаад гаргаж ирэх байх. Би тэрийг нь энийг нь гэж хэлэх юм алга. 

Хамгийн гол нь энэ 4 жилийн хугацаанд улс орны хэмжээнд төр засаг тогтвортой байж 2020 оны сонгуулийн үеэр  улс төрийн намын хувьд, мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн бодлого зорилтоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тийм учраас 62 суудалтай, эрх барьж байгаа намын хувьд ард түмнээс дэмжлэг авсан мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож энэ 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр болсон энэ бодлого зорилтыг хамт баг болж хэрэгжүүлэх чадвартай, иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн , төрийн ажлын дадлага туршлагатай,  олон түмнийхээ төлөө зориод ажиллах чадвартай эрх ашгийнхаа эрэмбийг гаргаж чадах тийм л хүнийг дэвшүүлэх байх гэж найдаж байгаа" гэлээ. 

Таны сурталчилгаа