Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн асан, МУГЖ, дуучин Самандын Жавхлан АН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Тэрээр: "Хүмүүс юмыг их харлуулах юм. Намайг УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэх ташаа мэдээлэл цахим ертөнцөд тархаж байна. Энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэж нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Түүнчлэн сүүлийн үед Ардчилсан Нам дотроо хагаралдаж хэрүүлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй байдаг. Хэрүүлтэй айлаас ямар шийдвэр гардаг билээ. Хэрүүлээ шийдэж чадахгүй байж улс орныг төвхнүүлэх бодлого гаргахад хэцүү. Иймээс миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учир өнөөдөр Ардчилсан Намаас гарч буйгаа зарлаж байна."Хамаг Монгол" төслийг 2012 оноос эхлүүлсэн. Би соёлын биет өвийг хамгаалах, мартагдсан зүйлийг сэргээн хойч үедээ өвлүүлэхийн төлөө явдаг. Цаашид хийх ажил маш их байна. Соёлын өвөө ганц хоёр хүнээр тоглуулаад баймааргүй байна. Тиймээс өв соёлоо хамгаалж, уран бүтээлээ хийх зорилгоор АН-аас гарч байна. Цаашид соёлын биет болон биет бус өвийг хамгаалахад хүчин зүтгэнэ. Мөн шинэ дуу, нэвтрүүлэг гаргана. Энэ ажил маань 50 хувьтай явж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа