Парламентын дарга нарын Дэлхийн V бага хуралд оролцож буй УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой энэ сарын 8-нд Вена хотноо уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр улсын парламентын хамтын ажиллагааны механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд хийх нь чухал гэдэгт санал нэгдэв.
Уулзалтын үеэр талууд хоёр талын, хамтын ажиллагааны бусад асуудал болон олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцов.