Цаг үеийн мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 9-ны 81, 82 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Эрдэнийн Бат-Үүл, Батхүүгийн Гарамгайбаатар нарыг нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх гардуулахаар боллоо. 

Монгол Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 18-нд гардуулснаар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлэх юм.

 

Таны сурталчилгаа