Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж: “ДЭМБ, эрдэмтэн судлаачдын дүгнэлтээр манай улсад хийж буй дархлаажуулалт харьцангуй хурдтай үргэлжилж байна. Дэлхийн дундажтай харьцуулахад ойролцоогоор зургаан сараар түрүүлж байна. Манай улсын иргэдийн 65 хувь нь дархлаажуулалтын 2 тунг хийлгэжээ. Дархлаажуулалт нь цар тахлыг хохирол багатайгаар даван туулахад тус болно” хэмээн хэллээ.

Таны сурталчилгаа