Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ: "Түүхий эдийн ханш төсөөлснөөс өндөр өсөлттэй байгаа ч экспортыг эрчимжүүлж байж хүндрэлээс гарна. Цар тахлын нэн хүнд нөхцөлд та бид амьдарч байна. Энэ үеийг эвлэлдэн нэгдэж, эрсдэлийг боломж болгож байж даван туулна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гишүүд асуудлыг нэг цонхоор харж байгаа. Тийм учраас өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс зөвлөмж гаргасан" гэлээ.