Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу 2021 оны 9-р сарын 13-ны өдөр Ардчилсан намын байранд тус намын гишүүд болох З.Энхболд, Ц.Туваан, Н.Батхуяг, Д.Өсөхбаяр, М.Батжаргал, Р.Нямдорж нарыг 4 жилийн хугацаатай хөөсөн гэх мэдээлэл гарсантай холбогдуулан хэвлэлийн хурал зарлан тайлбар хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Мягмардаш, дүрмийн хорооны гишүүн Ш.Чинзориг нар оролцлоо. 

АН-ын Үндсэн дүрмийн хорооны дүгнэлтийн дагуу нэр дурдсан гишүүдийг 4 жилийн хугацаатай намын бүртгэлээс хассан гэх мэдээллийг өгөөд байгаа нь буруу ташаа мэдээлэл юм.

Одоо ажиллаж буй Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороон 2017 оны АН-н 7-р их хурлаар батламжлан 4 жилийн хугацаатай томилсон бөгөөд уг дүрмийн хорооны гишүүдийг 2021 оны 4-р сард дахин сунгасан бөгөөд Д.Мягмардаш даргатай үндсэн дүрмийн хороо нь албан ёсны дүрмийн хороо юм.

Ардчилсан намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ нь 2020 оны 6-р сарын 26-ны өдөр өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Уг өргөдлийг АН-ын Үндсэн дүрмийн хороо 2020 оны 7-р сарын 3-ны өдөр хэлэлцэн Үндсэн дүрмийн 3.10-т заасан нөхцөл байдал үүссэнийг тогтоон баталгаажуулсан.

С.Эрдэнэ нь Монгол Улсын Дээд шүүхэд 2021 онд өөрийгөө Ардчилсан намын даргаар сэргээн бүртгүүлхээр 3 удаа хүсэлт хүргүүлсэн тухай бүрт С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэхээр татгалзсан.

Таны сурталчилгаа