Цаг үеийн мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах ажлын хүрээнд “Нэг блок-Нэг хамт олон” аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.

Тус аяны хүрээнд хамт олны хуралдааны олонхийн саналаар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Ганхуягт амины орон сууц барьж хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Нийт бие бүрэлдэхүүний дэмжлэгтэйгээр 8x8 хэмжээтэй 64м2 талбайтай амины орон сууцыг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хоёр сарын хугацаатай барьж, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амины орон сууцыг барьж ашиглалтад оруулан, ахлах ахлагч Б.Ганхуягт батламжийг нь гардууллаа.

Таны сурталчилгаа