Цаг үеийн мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Сэлэнгэ аймаг хүртэл 1,100 километрийн холын зайд гүйхээр 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр замдаа гарч байсан.

Тэгвэл ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өнөөдөр буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр 48 дахь өдрөө гүйн бариандаа ороход тун дөхөөд байна. 

Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 652 дугаар хилийн тэмдэгт хүртэл нийт 1,100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцсон юм. 

Эмэгтэй хүний тэсвэр хатуужил, зориг тэвчээрээр бусдад манлайлал, урам өгч байгаа бахархалт үйлсэд нь баяр хүргэн Австри улсад суугаа түүний ах тоёотa Приус-50 машинаар бэлэг барьсныг өнөөдөр гардууллаа.

Таны сурталчилгаа