УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг АТГ-аас зарласан. Харин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын орлого гэнэт өссөн байна гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад байна.
Тэгвэл энэ талаар А.Отгонбаатар :“2013 онд дарга нарыг шүүж “Манайд хоноё” гэж нэвтрүүлэг хийж тэмцэж явахад гэр хороололд байдаг ядуу юм төрд орж баян болох гээд байна. Чи гэрээ засаад төрөө засаарай гэж доромжилж байлаа. Одоо 2021 он буюу найман жилийн дараа энэ муу их баян болжээ гээд доромжлоод байж байна.
Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авилгач нартай тэмцэж ч болохгүй юм гэж үү. Би төрд ажиллаж, төсвөөс хулгай хийгээгүй. Бусдын адил шударга амьдарч явна. Би танд ямар гэм хийсэн вэ. Өнөө орой лайваар уулзая. Үнэнийг та мэдэх болно” гэжээ.