Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир, Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр нар мэдээлэл хийлээ.

May be an image of 1 person and standing

Уг мэдээлэлд: Зах зээлийн зарчим, чөлөөт үнийн хүчин чадлыг үл хэрэгсэн хүчээр үнийг барьсан, ОХУ-ын зүгээс засвар үйлчилгээ хийх болсонтой холбогдож шатахууны нөөц бүрдүүлэхийг мэдэгдсээр байтал Ерөнхийлөгчийн сонгуульд улайрч цаг алдсан, БНХАУ-ын зүгээс цар тахлын үед хил, боомтын халдвар хамгааллын дэглэмээ сайжруулахыг хоёр жилийн турш анхааруулсаар байтал сайжруулаагүй шалтгаанаас өнөөдрийн хямрал үүсээд байна. 

Үүний уршгаар улсын хэмжээнд шатахууны хомсдол нүүрлэж, нэг иргэнд 30000 төгрөгөөс илүү хэмжээгээр шатахуун олгохгүй, долоохон хоногийн нөөцтэй, дахин хэзээ асуудал шийдэгдэх нь тодорхойгүй байна. 

Энэ байдал цаашид олон дам нөлөөтэй хямралын эхлэл болох нь:

Тээврийн зардал өснө.

20 юань-аар ачдаг байсан бараа 60 юань буюу 3 дахин өссөн. Зарим төрлийн ачаа хамгийн уртдаа 4 сар болж ирж байна.

Замын-Үүдийн гацаа үргэлжилнэ.

Хэвийн үед, Замын-Үүд боомтоор өдөртөө 6-8 мянган хүн, 800-1000 суудлын тэрэг, 100-150 орчим ачааны машин байнга орж гардаг байсан байна. 80% нь өргөн хэрэглээний бараа, хүнсний бараа бүтээгдэхүүн, 20% нь барилгын материал, уул уурхайн тоног төхөөрөмж тээвэрлэдэг байна.

Ургац хураалт саатна.

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ жил хур бороо сайтай зун болсон, харамсалтай нь шатахууны хомстлоос болж ургац хураалт саатах, алдах эрсдэл нүүрлээд байна.

Хүнсний хомстол үүснэ.

Ургац хураалт саатах, алдах нь эргээд улс орон даяар гол нэрийн хүнсний хомстол үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ.

Барааны үнэ өснө.

Шатахууны хомстол, үнийн өсөлт, ургац тасалдах нь мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлж байна. 2021 оны 8 дугаар сарын байдлаар инфляцийн төвшин улсын хэмжээнд 8,9% хүрч Монгол банкны зорилтот төвшингээс давсан төдийгүй өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад ерөнхий бүлгээр хүнсний үнэ 14,1%, мах махан бүтээгдэхүүний үнэ  15.1%, хүнсний ногооны үнэ 20,3%-аар өсөөд байна.

Нүүрс экспорт саатна.

Шатахууны үнийн өсөлт Монгол Улсын гол экспорт болох нүүрсний экспортыг саатах ч нөхцөлийг бүрдүүлэхээр байна.

Экспортын орлого, валют багасна.

Нүүрсний экспорт саатснаар улсын орлого шууд багасч гадаад валютын албан нөөцөд нөлөөлөх боломж үүснэ.

Ханш унана.

Гадаад валютын албан нөөц татарснаар ханшийн уналт улам даамжирна.

Төсөв хүндэрнэ.

Өнөөдөр Монгол Улсын төсөв 21%-аар тасарсан байдалтай байгаа, дан ганц шатахууны хомстол цаашид улсын төсөв бүрдүүлэхэд нөлөөлөх, ирэх жилийн улсын төсөв хүндрэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Иргэдийн орлого буурна, ядуурал нэмэгдэнэ.

Үнийн өсөлт, төсвийн хямрал нь эцсийн бүлэгт иргэдийн орлогод шууд нөлөөлж ядуурлыг улам нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь.

Тиймээс МУ-ын Засгийг Газар нэн яаралтай “Холын бодолгүй бол ойрын зовлондоо цэг тавьж”: 

Зах зээлийн зарчмыг ойлгож үнэнд уян хатан хандах. 

Аюулгүйн нөөц бүрдүүлэх. 

Цахилгаан автомашин түүний цэнэглэх станцуудыг дэмжих, 5 дугаар станцаа барих. 

Тээвэр ложистик, худалдааны бодлогоо шийдэх гэх мэтээр урт биш юмаа гэхэд дунд хугацааны бодлогоо хэрэгжүүлэх ёстой.

Таны сурталчилгаа