Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлажээ. Хуралдаан өнөөдөр 15:30 цагт болох бөгөөд шатахууны асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм байна.
Шатахуун түгээх станцууд талон болон карттай хэрэглэгчдэд шатахуун олгож байгаа асуудлыг нэн даруй зогсоох шаардлагыг ШӨХТГ-аас өчигдөр хүргүүлсэн билээ.