УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан нам хамтран мэдээлэл хийв.
Энэ үеэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах шаардлагыг тавьж буйгаа мэдэгдлээ. Үүнд,
-УИХ-ын даргад, Монгол Улс ковидын улмаас нас барсан иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж, намрын ид ажлын үеэр шатахууны хомсдолд орж, 12-13 аймагт малын шүлхий өвчин тархаад байна. Нөхцөл байдал ийм хүнд үед УИХ ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулах ёстой,
-Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлагаа хүлээ. Илүү чадвартай хүнээр улс орныг удирдуулах ёстой. Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ өөрөө тарах ёстой.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мөн зөвлөмж хүргүүлэв.
Бидний өгсөн шаардлагыг хүлээн авч, аравдугаар сарын 1-н гэхэд хариу өгөхгүй бол Засгийн газрыг огцруулах бүх нийтийн эсэргүүцэл тэмцлийг улс орон даяар эхлүүлнэ гэдгийг анхааруулж байна.