Цаг үеийн мэдээ

БАЙНГЫН ХОРООНЫ ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНЫ ХУВААРЬ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД /2021.10.05/

1.Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас "Их эзэн Чингис хаан" танхимд хуралдана.

-Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээс Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг сонсох

-Ажлын хэсэг байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий/

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас "Их жанжин Сүхбаатар" танхимд

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

3.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас "Их жанжин Сүхбаатар" танхимд

-Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

-Цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 16.00 цагаас "Их жанжин Сүхбаатар" танхимд

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ

5. Төсвийн байнгын хорооны хуралдаан 16.30 цагаас "Их жанжин Сүхбаатар" танхимд

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

Таны сурталчилгаа