Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Хѳдѳлмѳрийн баатар, Чингис хаан одонт, Тѳрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хѳгжмийн зохиолч Б.Шаравын үндэсний их найрал хѳгжимд зориулан туурвисан “Сэрсэн тал” шилдэг бүтээл 37 дахь жилдээ дахин эгшиглэлээ.

Энэ бүтээлийг 1984 оны арван нэгдүгээр сарын 25-ны ѳдѳр улс тунхагласны 60 жилийн ойгоор анх удаа тоглосон, 150 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний  найрал хѳгжимчид Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар эгшиглүүлж байсан түүхтэй. 

Москва, Парис, Лондон, Нью-Йорк, Токиогийн тайзнаас дэлхийн мянга мянган үзэгчдэд хүрсэн тус бүтээлийг Үндэсний урлагийн их тeатрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал энэ сарын 25-ны ѳдѳр үзэгч түмэндээ толилуулсан юм.

 

Таны сурталчилгаа