2025 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхай.
Хонь: Амралтын өдөр ч өрсөлдөөн ихсэж буй үе тул яаралтай шийдвэрлэх ёстой асуудалд цаг алдалгүй анхаарлаа хандуул. Эргэн тойрны илүү дутуу асуудал та анхаарлыг сарниулна. Өнөөдөр өөрт төдий л хамааралгүй хүмүүсийн асуудалд санаа тавьж цаг гарздах шаардлагагүй. Эргэн тойрныхоо хүмүүст л өөрийн дэмжлэгийг зориул. Сайн танил ажилд тань тус болно.
Үхэр: Хэрүүл маргаан гарвал бусдаас бурууг бүү хай. Анхаарлаа гэр бүлийнхэндээ тулгараад байгаа бэрхшээл рүү хандуул. Хамгийн гол нь хувийн амьдралдаа та маш аз жаргалтай байхын тулд сэтгэл гутрах завгүй өөдрөг байх хэрэгтэй. Архаг өвчин сэдэрч мэднэ. Өвчин таныг одоохондоо тийм ч их зовоохгүй байсан ч хайхрахгүй орхиж болохгүй.
Ихэр: Амьдралд сэтгэл зовоосон зүйлтэй дахин учирна. Ихэнх хүмүүс бодит байдалтай эвлэрэх хэцүү байна. Өөрийн үзэл бодол дахь алдаагаа засахгүй бол сөрөг энерги дахин дахин ирсээр байх болно. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Хайртай хүнийхээ сонголтыг хүндэл. Хамгийн гол нь гаднын хүчин зүйлд дотоод зүрх сэтгэлээ захируулах хэрэггүй.
Мэлхий: Бусдаас ихийг бүү шаард. Холын замд хэрэг болох хүнээ түр зуурын ашиг хонжоо хайгчдаас ялга. Мөн хайртай хүндээ дэндүү өндөр шаардлага тавьж байж ч мэднэ. Зөрчилдөж буй асуудал дээрээ зөвшилцөж, алдаагаа засах алхам хий. Дараа нь харамсахгүйн тулд сэтгэл санааны байдлаа хянаж бай. Өнөөдөр төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусга.
Арслан: Хамгийн дотнын хүмүүстээ дэмжлэг болохыг хичээ. Өнөөдөр та тэдэнтэйгээ ойрхон байх хэрэгтэй бөгөөд өөрийгөө ажлаас бүрэн чөлөөлөхийг хичээ. Энэ өдрийг гэр бүлийн хүрээнд сайхан өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаарай. Энэ өдөр тантай харьцахад төвөгтэй болгодог хатуу ширүүн дүр төрхөө авч хаяж, аль болох тайван бай.
Охин: Танд хэрэгтэй, оновчтой зөвлөгөө өгөх найз юу юунаас илүү хэрэгтэй байна. Сайн найзын тус дэм алдаа гаргахаас сэргийлж чадна. Хууль шүүхтэй холбоотой үйл ажиллагаа амжилттай болно. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ бүрэн ил гаргах нь эрсдэлтэй. Найз нөхөд болон гэр бүлийн хүрээлэлдээ анхаар. Хэн нэгэнд санаа зовж байгаа бол түүнийгээ зөв илэрхийл.
Жинлүүр: Од эрхсийн байрлал таны амьдралд өөрчлөлт билэгдэж байна. Хайртай хосууд хувийн амьдралдаа өөрчлөлт гаргана. Хайртай хүндээ чин сэтгэлээсээ хандаж буйгаа батлах үйл ажиллагаа зохион байгуул. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж байгаа бол бага зэрэг золиос гаргах хэрэгтэй байна. Харин ахмад настай эсвэл эрх мэдэлтэй хүмүүс амьдралд тань таагүй нөлөө үзүүлж мэднэ. Залуу хүмүүс цаг үе өөр болсон гэдгийг өмнөх үеийнхэндээ мэдрүүлэхийг хичээнэ.
Хилэнц: Таагүй уур амьсгал удаан үргэлжилсэн бол сарын сүүлийн хоногуудад ажиллах чадварт сөргөөр нөлөөлнө. Одооноос хувийн амьдралаа цэгцэл. Өөртөө байгаа эмзэг зөөлөн зангаа ялан дийл. Түр зуурыг нөхөрлөл болон ашиг сонирхол удаан үргэлжлэхгүй. Эцэст нь хэт итгэсэн та л урам хугарч, гомдолтой хоцрох тул үргэлж анхааралтай бай.
Нум: Эргэн тойрны нөхцөл байдал илүү идэвхтэй байхад хүргэнэ. Ухаалаг байх юм бол амжилтад хүрэх болно. Гутрангуй үзэл, гуниглах хандлагаа няцааж зоригтой байх хэрэгтэй. Удирдан зохион байгуулах үйл ажиллагаа нэмэгдэнэ. Хийхийг үргэлж хүсэж байсан зүйлээ хийх боломж гарч, энэ нь танд сэтгэл ханамжийг өгөх болно. Гэхдээ гэрээ хэлэлцээрт зарим нэгэн саад учирч магадгүй.
Матар: Энэ цаг үед хэт ачаалалд орвол ажил болон амьдралдаа идэвх сонирхолгүй болно. Эсвэл их ганцаардана. Энэ байдал түр зуурынх байх болно. Ажил амралтын зөв хэмнэлийг ашигла. Ямар ч үед ойр дотнын хүмүүсээс нүүр бууруулах хэрэггүй. Од эрхсийн нөлөө зохицлын ачаар та хайртай хүмүүсээ сайн ойлгоно. Гэр бүлийн харьцаа улам дотно сайхан болно.
Хумх: Аз жаргалын эрэлд хайгуул хийх хүсэл төрнө. Аз гэдэг зүгээр зам дээр хэвтэж байдаг зүйл биш. Азаа үзэх хэрэггүй. Шийдвэр гаргах бол нөхцөл байдлаа сайн судал. Алдаа гаргахаас сэрэмжилж, буруу үг хэлэхээс болгоомжил. Найдвартай, туршлагатай хүний зөвлөгөөг хэрэглээрэй. Ажил хэргийн шинэ төсөл гэрээг дахин хяна. Ямар нэг алдаа гарсан байх магадлалтай байна.
Загас: Сайн андыг олсноор таны амьдрал аз жаргалтай байх болно. Нөхөрлөлийг гагцхүү цаг хугацаа л шалгадаг. Анд нөхөрлөлийн хамгийн дурсгалт мөчөө санан, өнгөрсөн сайхан үеэ дурсаж сайхан эергээр өөрийгөө дүүргэ. Дотоод сэтгэлд байгаа гунигаа хамаагүй хүмүүст бүү таниул. Амралтын өдрүүдээ хайртай хүнтэйгээ хөгжилтэй, баяр баясгалантай өнгөрөө.