ХӨСҮТ-өөс өнөөдөр (2025.02.21) мэдээлэл хийж, сүүлийн өдрүүдэд улаанбурхны гурван тохиолдол батлагдсан талаар мэдээллээ.
Халдварын голомт:
2-р сарын 12: Вьетнамаас ирсэн 38 настай хүнээс илэрсэн.
2-р сарын 16: Вьетнамаас ирсэн 5 настай хүүхэд оношлогдож, эмнэлэгт хэвтсэн. Түүний онгоцонд 230 хүн хамт явсан.
2-р сарын 8: Вьетнам, Тайланд, Малайзаар аялсан 11 настай охиноос илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Эрсдэл өндөр байна!
-Халдвар авсан гурван хүн бүгд улаанбурхны вакцин хийлгээгүй байжээ.
-Нэг хүүхэд хатгаа болж, биеийн байдал нь хүнд байна.
-Улаанбурхан нь цар тахлын вирусээс 3-4 дахин хурдан халдварладаг.
Вакцинжуулалтад хамрагдаарай!
-9 сартай, 2 настай хүүхдүүдийг вакцинд үнэгүй хамруулж байна.
-Насанд хүрэгчид ХӨСҮТ болон өрхийн эмнэлэгт дархлаажуулалт хийлгэх боломжтой.
-Цагаан сарын баярын үеэр халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул маск зүүх, гараа ариутгах, өвчний шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах шаардлагатай.
-Улаанбурхан амьсгалын замаар хялбар тархдаг тул өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалаарай!
Хуцаа хуц
2025-02-21
Болноо болно больж үз 🤮
Хахаха
2025-02-22
Мэнэнгээ нь яасан бэ 😂😂😂