Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа.
Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох “Хурд” хамтлагийн тоглолт 02-р сарын 22-ны 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.
Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа тоглож, үнэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх болно.