Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 24

2025.02.22 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ

Наран ургах, шингэх: 07.46-18.25

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр

Аргын тооллын 2 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын давхарласан 24, Гар одтой, хар нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:46-18:25. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа