Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөл болох иргэн н.Пүрэвсүрэн, иргэн н.Батжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг сонгуульд нэр дэвшихдээ 238 сая төгрөгийн хандив авсан болон өөрийн амьдардаг байрны түрээс болох сар бүрийн 20 сая төгрөгийн орлогоо хаанаас олдог талаар ил тод мэдээллэхийг шаардсан. Иргэдийн зүгээс гишүүний байрны нэг сарын түрээсийн мөнгө болох  20 сая төгрөг нь Төрийн албан хаагчийн бүтэн нэг жил ажиллаж байж олох цалин гэсэн юм. ХУД-ээс сонгогдсон бусад гишүүд дүүргийн иргэдтэйгээ уулзалт хийж асуудлыг хэлэлцдэг. Гэтэл Ч.Лодойсамбуу гишүүн нэр дэвшин гарснаасаа хойш нэг ч удаа дүүрэгтээ ирж ажиллаж байгаагүй уулзалт хийгээгүй. Манай дүүргээс сонгогдсон гэдгийг нь мартах нь Тиймээс D-PARLIAMENT-аар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргүүлэн татах 100 мянган хүний санал цуглуулна хэмээн мэдэгдлээ.

Таны сурталчилгаа