Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот дахь “Русский дом”-ын дэргэд шинээр байгуулагдсан “Орфей” театрын анхны бүтээл болох “Гэм зэм” романаас сэдэвлэн бүтээсэн ижил нэрт постдрамын жүжгийг найруулагч М.Батболд найруулсан бөгөөд тус жүжиг өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 10-ныг дуустал тоглогдох байсан юм. Тэгвэл “Гэм зэм” постдрамын сүүлийн тоглолтуудын тасалбар дуусч, үзэгчдээс хүсэлт гаргасны дагуу “Орфей” театр энэ амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 11, 12-нд хаалтын тоглолтууд хийхээр болсон.

Мөн ОХУ-ын “Большая Азия”, “Россия 24”, “Тивиси”, “Тивиком”-ийн сурвалжлах баг “Гэм зэм” постдрамыг сурвалжлахаар өчигдөр Монгол Улсад иржээ.

Таны сурталчилгаа