Цаг үеийн мэдээ

Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газар болон түүний харьяа салбар нэгжийн ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай ИНЕГ-ын даргын тушаал гарлаа.

Уг тушаалаар 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 02 дугаар сарын 1, 2022 оны 06 дугаар сарын 1-нээс 09 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл амарч, хооллох хугацааг 12.00-13.00 цаг, ажлын цагийг 08.00-17.00 цаг, 2022 оны 02 дугаар сарын 1-нээс 06 дугаар сарын 1, 09 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл амарч, хооллох хугацааг 12.00-13.00 цаг, ажлын цагийг 07.30-16.30 цаг болгон өөрчиллөө.

Таны сурталчилгаа