Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын агаар бохирдлыг бууруулах зорилгоор шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тодруулбал, УОК-ын дарга С.Амарсайхан чиглэл өгч “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанар, орц стандартад нийцэж байгаа эсэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ямар найрлага байгааг шинжлүүлэхээр БНХАУ, БНСУ, Япон улсын итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүний дээжийг явуулжээ. 

Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон Англи улсын итгэмжлэгдсэн лаборатори болох "SGS"-д шинжлүүлж байгаа аж.

Таны сурталчилгаа