Цаг үеийн мэдээ

АНУ-ын “Доан” их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 4-5-нд Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын их дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионы үндэсний аварга шалгаруулах тэмцээн 141 lbs буюу 63.96 кг-ын жинд түрүүллээ. Спортын мастер Б.Бат-Эрдэнэ тус тэмцээнд энэ жил таван барилдаан хийж сүүлийн гурван жил дараалан үндэсний аваргаар тодорсон төдийгүй шилдэг бөхийн шагналыг хүртэв. Тэгвэл “Доан” их сургуульд сурдаг монгол бөхчүүдээс Б.Одгэрэл 130 кг-ын жинд дөрөвдүгээр байрт орж Ц.Чингэс 71.2 кг-д  тэмцээнээ дуусгасан байна. 

Таны сурталчилгаа