Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Якутийн автономит бүгд найрамдах улсын 100 жилийн ойд зориулсан “Ханалас Хапсагай” хапсагай бөхийн Гранпри тэмцээн гуравдугаар сарын 5-6-нд Сахагийн Покровск хотод боллоо. XXV удаагийн тэмцээнд Якут, Монгол, Тува, Буриад, Хабаровскийн бөхчүүд 75, 85, -95, +95 кг, үнэмлэхүй жин, ахмадын 80, -90, +90 кг-ын жинд өрсөлдсөн. Нийт 3 сая рублийн шагналын сантай хапсагай бөхийн тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос 85 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, чөлөөт бөхийн спортын мастер Дамжингийн Батзул мөнгөн медаль хүртэв. Тус тэмцээнд буриадын “Бухэ барилдаан”-ы алдарт бөх Балдан Цыжипов, Тувагийн Айдин Монгуш, Арбак Сат тэргүүтэй шилдгүүд ирж оролцжээ.

Таны сурталчилгаа