"Бээжин 2022" Өвлийн Паралимпын 13-р наадмын гүйлтийн цанын 12,5 зайн уралдаан өндөрлөлөө. Монгол Улсын тамирчин Цэгмидийн Дашдорж 14 улсын 22 тамирчнаас 41 минут 01 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарлаа. Батмөнхийн Ганболд 48 минут 07,7 секундын амжилтаар 21 дүгээр байр эзэллээ.