Цаг үеийн мэдээ

Төрийн болон орон нутгийн өмчит СӨБ, ЕБС-ын ТҮБД цалинждаг багш, ажилтны суурь цалин анх удаа саяыг давлаа.

БШУ-ны яам, МБШУ-ны ҮЭ-ийн холбоо хамтран ажиллахаар 2022-2023 оны хамтын хэлэлцээр байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрийн 2.1 д зааснаар ийнхүү суурь цалин өсөөд байна.

Багш ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр БШУ-ны яам болон  МБШУҮЭ-ийн холбооны 2022-2023 оны хоёр талт хамтын хэлэлцээрийн 2.1-т заасан /Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны цалин хөлсийг 2021 онд хүрсэн түвшингээс бууруулахгүй, чанар, гүйцэтгэлд суурилсан үр дүнд үндэслэн 30-50 хувиар нэмэгдүүлнэ/-аар Гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэх хүрээнд УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлж, Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны ажилтны цалин хөлсний доод жишгийг шинэчлэх 107 дугаар тогтоол батлагдан гарсан юм.

Уг тогтоолын 2-т Салбарын онцлог, гүйцэтгэлд суурилсан үр дүнг харгалзан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнээс нэмэгдүүлэх асуудлыг тухайн жилийн батлагдсан төсвийн багцынх хүрээнд зохицуулж шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрчээ.

Гуравдугаар сарын сүүлчээр мянган багшийн цуглаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн биеэр оролцон багш нарын саналыг авч, төрийн болон орон нутгийн өмчит СӨБ, ЕБС-ийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн зарим албан хаагчийн цалингийн хэмжээг тогтоох тухай А/122 тушаал батлагдсанаар ийнхүү багш нарын суурь цалин 1.050.130 төгрөгөөр нэмэгдэж тогтлоо.

Эх сурвалж: МҮЭХ

 

Таны сурталчилгаа