Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Даланжаргалан-Бор Өндөр чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам”-ын далан, хоолой, хөвөө болон ПК22+050 байршил дахь 20.70 у/м гүүрний хоёр талын далан удаа дараа үерт угаагдаж, авто зам сэтэрсэн байна.
Иймд Зам, тээврийн сайдын 2024 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн А/183 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-д олгосон ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай тушаал шийдвэрийг бүртгэн, мэдээллийн санд хуулийн дагуу бүртгүүлж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.