Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажил хэрэгт бэрхшээл бага өдөр. Гэхдээ шинэ зүйл хийж бүтээхэд тааламжгүй. Од эрхэс нягт нямбайгаар ажил хэргээ төлөвлөхийг зөвлөж байна. Цаашид тулгарч болзошгүй хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Таныг ажлаас чинь сатааруулах шалтгаан гэнэт гарч ирнэ. Энэ бүгдэд авталгүй зөвхөн өөрийн хийх ёстой өмнөх ажлаа л хийж гүйцэтгэ.

Үхэр: Ажлын ачааллаас болж романтик мэдрэмжээ илэрхийлж чадахгүй. Дэмий зүйлээс болж хайртай хүнтэйгээ муудалцах хэрэггүй. Ямар ч үед тэвчээртэй бай. Хийх алхмаа зөв сонгож чадвал энэ өдрийн ихэнх харилцаа нөхөрсөг, таатай байх болно.

Ихэр: Аливаа гэнэтийн үйл явдлыг хэт сүржин хүлээж авах хэрэггүй. Бүү яар. Санаандгүй таарсан хүнтэй хамаагүй холбогдож болохгүй. Биеийн дархлаа муудаж болзошгүй. Өнөөдөр бүрэн хяналттайгаар ажлаа тайван хий. Хамтран зүтгэгч нартаа тусал. Удаан үргэлжилсэн таатай харилцаагаа бэхжүүлж өгөөмөр сэтгэл гарга.

Мэлхий: Аливаа гэнэтийн үйл явдлыг хэт сүржин хүлээж авах хэрэггүй. Бүү яар. Санаандгүй таарсан хүнтэй хамаагүй холбогдож болохгүй. Биеийн дархлаа муудаж болзошгүй. Өнөөдөр бүрэн хяналттайгаар ажлаа тайван хий. Хамтран зүтгэгч нартаа тусал. Удаан үргэлжилсэн таатай харилцаагаа бэхжүүлж өгөөмөр сэтгэл гарга.

Арслан: Бүх зүйл дээр бодолтой, сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Аливаа буруу бодолтой хүмүүсийн арга мэхэнд орохоос сэрэмжил. Татгалзах аргагүй саналыг ч сайн нягтлах хэрэгтэй. Аж ахуйн ажил дээр болгоомжтой бай.

Охин: Эрүүл мэндээ хамгаал. Ойр дотнын хүмүүсийн дэмжлэгээр та таагүй байдлыг хөнгөн өнгөрөөж чадна. Муу зүйлд ч сайн тал байдгийг олж харахыг хичээ. Ажилдаа дүн шинжилгээ хий. Өнөөдөр та болж буй үйл явдлын мөн чанарыг ойлгож чадна.

Жинлүүр: Эхэлсэн ажлаа дуусгалгүй, замын дундаас хаяж болзошгүй. Залуу хүмүүс хувийн амьдралдаа тогтсон нэг хүнтэй байх эсвэл олон романтик учрал хайх эсэхээ шийдэхэд анхаарал тавь. Амьдралдаа чухал шийдвэр гаргах үе. Эрүүл мэндээ анхаар. Ханиад хүрэх, хатгаа авах эрсдэлтэй. Ханиаднаас урьдчилан сэргийлэх араг хэмжээ сайн аваарай.

Хилэнц: Амьдрах нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Ирээдүйн төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Өмнө нь танд таагүй хандсан хүмүүст боломж олгох эсэхээ сайн бод. Бүх зүйл батлагдаж туршигдсан байсан ч таны хувьд шинэ байвал хангалттай сайн шалга. Амьдралыг тань өөрчлөх гэнэтийн учрал тохиолдож болзошгүй.

Нум: Эв найртай харилцаа давамгайлах өдөр. Хийсэн ажлаа дүгнэж цэгнэ. Өнөөдөр хэрүүл маргаан асуудлыг улам л хурцатгана. Тиймээс эвлэрэх мөн чанарыг эрхэм болго. Алс газраас ирсэн хүн сонирхолтой мэдээлэл өгнө. Зам зуурын хань түр зуурынх байсныг ойлгоно.

Матар: Хувийн харилцаа нь асуудалд орсон хүмүүс өнөөдөр эвлэрэх бололтой. Хайр сэтгэлтэй хүмүүс бүгдийг давж чаддаг гэдгийг хосууд нотолно. Удахгүй ихэнх хүмүүс маш их ажилд шумбан орно. Иймээс гэр бүлийн харилцааг хэвийн болгох нь энэ цаг үед чухал байна.

Хумх: Ажил дээр ч гэр орондоо ч сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга. Дутуу дулимаг алхмаас болж ажил төрлөө үр дүнгүй болгохгүйн тулд эртнээс төлөвлө. Орчин тойрныхонтойгоо зөрчилдсөнөөр багагүй бухимдана. Хэл амнаас болгоомжил. Бусдыг хий хоосон буруутгах хандлагаа хязгаарла.

Загас: Алдаа гаргасан хүмүүс асуудлаа шийдэхэд туслах хүнтэй танилцана. Өөртөө итгэлтэй, тайван байж сурах хэрэгтэй байна. Гэхдээ таны биеэ тоосон байдал амжилт гаргалгүй удахад хүргэнэ шүү. Бизнес эрхлэгч нар ямар ч нөхцөл байдалд бэлэн бай. Харин хар цагаан хэл амнаас болгоомжтой байгаарай. Энэ өдөр харилцааны хувьд ээдрээтэй өдөр байна.

Таны сурталчилгаа