Цаг үеийн мэдээ

Харбин хот нь БНХАУ-ын зүүн хойд хэсэгт байрладаг бөгөөд өвлийн аялал жуулчлал, соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулагддаг учир “Мөсөн хот” хэмээн танигдсан. Өвөлдөө цельсийн -20 хэм хүртэл хүйтэрдэг.

Харбин хотод Дэлхийн хамгийн том Олон улсын цас мөсний фестиваль жил бүр зохион байгуулагдаж сая сая жуулчдыг хүлээн авдаг. 

Азийн Өвлийн Наадмын уриа: “Өвлийн мөрөөдөл, Ази тивийн хайр”, Азийн Өвлийн Наадмын бэлгэдэл сахиус: Бинбин болон Нини гэсэн Сибирийн барнууд нь цас болон мөсийг бэлгэдсэн.

Азийн өвлийн наадмын медалийн нүүрэн хэсэгт мөсөн зам дээр уян хатнаар гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн байна. Харин медалийн ард хэсэгт өвлийн наадам зохион байгуулагдаж буй Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгалийг дүрслэн үзүүлжээ.

Таны сурталчилгаа