Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 онд 5118 удаа бүртгэгдэж, өмнөх оноос 634 (14.1%)-өөр өссөн байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 онд нийт 628 хүн нэрвэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 он д 41.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 онд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 272 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 73 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 77 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 4696 удаа тус тус бүртгэгдсэн байна.
Цаг агаар
Аймгийн төв, томоохон сумдад байрлах станцуудын 2024 оны агаарын жилийн дундаж температур 2.4C байсан нь олон жилийн дундаж (ОЖДТ)-тай харьцуулахад 1.3C-аар дулаан байсан байна.
2024 онд жилийн дундаж температур хамгийн хүйтэн нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд -3.0С буюу ОЖДТ-аас -4.2С-ээр хүйтэн байсан бол хамгийн дулаан нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд 8.8C буюу ОЖДТ-аас 7.5С-аар дулаан байжээ.
Агаарын чанар
Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 2024 оны 1, 2, 3, 11, 12 саруудад хүлцэх агууламжаас 0.005-0.102 мг/м3 -ээр, азотын давхар ислийн дундаж агууламж 2024 оны 1, 2, 12 саруудад хүлцэх агууламжаас 0.007-0.022 мг/м3-ээр, РМ 10 тоосонцрын дундаж агууламж 2024 оны 1, 2, 11, 12 саруудад хүлцэх агууламжаас 0.004-0.032 мг/м3-ээр, PM 2.5 тоосонцрын дундаж агууламж 2024 оны 1, 2, 12 саруудад хүлцэх агууламж 0.031-0.064мг/м3 -ээр тус тус давсан байна.
Аюулт үзэгдэл
Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг хэлнэ.
Гамшиг
Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ