Цаг үеийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ-ийг дэмжих чиглэлээр уулзаж, тулгамдаж буй асуудал, санал шийдлээ хуваалцлаа. Олон Улсын стандартад нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн JOB CENTER төвийг Улаанбаатар хотноо 4 салбарыг нээсний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт байршсан.

Цаашид орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвдөө нэг стандарттай JOB CENTER-тэй болно.

Иргэдийн зүгээс, Засгийн газраас 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах, төрийн байгууллагын хүнд суртлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний мэдээллийг салбарын нэгдсэн платформоос нээлттэй болгох, протез, ортопедийн үйлдвэрүүдийг дэмжих зэрэг санал хэллээ.

Дараагийн уулзалт хүртэл дээрх саналыг ажил хэрэг болгохыг яам болон агентлагийн удирдлагын багтаа үүрэг болгосон тухай ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.

Таны сурталчилгаа