Цаг үеийн мэдээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөл 4 сарын 27-ны өдөр хуралдаж Олон улсын тэмцээнд оролцох шигшээ багийн гишүүд болон шаардлагатай бусад зохион байгуулалтын талаар шийдвэр гаргалаа.

Шигшээ багийн хувьд дуудагдсан 25 тамирчнаас дасгалжуулагчдийн шийдвэрээр 12 тамирчнийг сонгоно. Мөн шигшээ багт уг сонгогдсон тамирчдаас гадна 3 дасгалжуулагч, багийн дарга, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, эмч, массажист гэсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтов.

Түүнчлэн, Холбооны Дэд Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийн хариуцан ажиллах чиглэл, асуудлын хүрээг тодорхойлов.

Мөн хуралдаанаар С.Төгсжаргалыг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.

Таны сурталчилгаа