Цаг үеийн мэдээ

Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Нямын Батчулууны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, “Аврагч” спорт хороо, Дорнод НААГазар, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн үзүүрлэв. 

Их шөвөгт Завхан аймгийн Ургамал сумын харьяат, “Хилчин” СХ, “Говь-Хангай” ХХК, “Завхан” дэвжээний бөх, аймгийн арслан П.Өсөхбаатар, Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн заан А.Нармандах нар шалгарлаа. 

Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан О.Наранбаатар, аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Ганцоож, аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ нар үлдэв. 

Дараагийн барилдаан тавдугаар сарын 14-нд “Чойрын богд хайрханы хишиг” Аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн барилдаан, 

Тавдугаар сарын 15-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит “Улсын арслан цолны хүндэтгэл”-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Таны сурталчилгаа