2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ дээр Дүрслэх урлаг, соёл судлаач, Түүхийн ухааны доктор /Ph.D/, зураач Бэсүд Том Дашнямын Отгонтөгс “Digital Art” болон тосон будгийн “Монгол домог” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ амжилттай толилуулав.
Үзэсгэлэнгийн нээлтэд Вашингтон ДиСи орчмын Монголчууд, Элчин сайдын яамны хамт олон, АНУ-д аялан тоглолтоо хийж буй The Hu хамтлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцов.