Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн байдлаар хорт хавдраар өвчлөгчдийн үзүүлэлтийг авч үзвэл, элэгний хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр буюу 10 000 хүн тутамд 6 байна.
Харин хорт хавдрын нас баралтын түвшнийг харвал уушгины болон улаан хоолойн хорт хавдраар шинээр өвчилж буй 10 хүн тутмын 9 нь нас барж байгаа бол элэгний хорт хавдраар 10 хүн тутмын 8, умайн хүзүүн хорт хавдраар дунджаар 4 хүн нас барж байна.