Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотноо хамтарсан бэлтгэлд оролцож байгаа Японы шигшээ багийн шилдгүүд  Монголын Жүдо Академийн суралцагчидтай цуг шатны бэлтгэл хийлээ. Дэлхийн хошой аварга Марүяма Жоширо (2019, 2021), Дэлхийн аварга Кагэүра Кокоро (2021) нар ням гарагийн зөөлөн бороотой өглөөг Зайсан толгойд Монголын Жүдо Академийн суралцагчидтай хамт өнгөрүүлсэн юм. 

−66, +100 кг-ийн Дэлхийн аваргууд энэхүү бэлтгэлийн дараа амжилтанд хүрэхийн тулд анхаарч, бодож, тунгаах ёстой зүйлсийг зөвлөгөө болгон манай тамирчдад хэлж өгсөн. Мөн Монгол оронд ирж, үндэсний бөхийн барилдаан үзэж, хамтарсан бэлтгэлд оролцсондоо сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. 

Хамтдаа дурсгалын зураг даруулсны дараа Марүяма, Кагэүра аваргууд Монголын Жүдо Академиас дараагийн Олимп, Дэлхийн аварга төрөхийг хүсэн ерөөгөөд, өөрсдийн өмсгөлүүдээ дурсгал болгон бэлэглэсэн юм. 

Эх сурвалж: Монголын Жүдо Академи

Таны сурталчилгаа