Сүхбаатар аймаг энэ жил 80 жилийн ойтойгоо золгож буй. Тус аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь нэг тэрбум гаруй төгрөгөөр 12 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүр нутагтаа барьж өгөхөөр амласан. Харин аймгийн удирдлагууд шинэ хөшөөний сургаар өнгөрөгч тавдугаар сард 15 жил гаруй болсон Алунгоо эхийн хөшөөг буулгаж талбай гарган өгсөн байдаг.
Тухайн үед Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр
"Сүхбаатар аймагт барьж байгаа шиг 12 метр буюу 4 давхар байшин шиг хөшөө өөр аймагт байхгүй. Би хэллээ. Бразилчууд хөшөөгөөрөө бахархдаг” хэмээж байжээ.
Тэгвэл Бурхан багшийн хөшөөний шүншигийг шинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залжээ. Хөшөөний нээлт 07 дугаар сарын 29-ний өдөр болох бөгөөд энэ хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгийг тохижилтын ажил үргэлжлэн хийгдэх юм байна.
Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн, 12,2 метрийн өндөр, 180 тонн жинтэй ажээ.