Цаг үеийн мэдээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын "ДӨЛ-2022" Улсын аварга шалгаруулах тэмцээн "Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв"-д амжилттай үргэлжилж байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, түүх соёл, эх хэл, уламжлал ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгах, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилготой уг тэмцээнд 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс шалгарсан 29 тасгийн 300 гаруй сурагч оролцож байгаа юм. 

Уг тэмцээнийг МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Батлан хамгаалах яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Монголын цэрэгжлийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй бөгөөд тэмцээнд 1-5-р байр эзэлсэн тасгуудыг 1-5 сая төгрөгөөр шагнахаас гадна шилдэг сурагчдыг Үндэсний батлан хамгаалахын Их сургууль, Дотоод хэргийн Их сургуульд зэвсэгт хүчин, батлан хамгаалахын чиглэлээр элсэн суралцах эрхийн бичгээр шагнах юм байна. 

Таны сурталчилгаа