Цаг үеийн мэдээ

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2022” Гамшгийн хор уршгийг арилгах Олон Улсын дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтын хүрээнд танхимын сургалтын байр, хээрийн цэргийн хотхон, хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлэг, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага сургуулийн талбайтай газар дээр нь танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа