Цаг үеийн мэдээ

Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар авилга, хээл хахууль авдаг, ажилтан албан хаагчдаа доромжилдог, зоддог гэх мэтчилэн мэдээллүүд цахим орчинд гарсан. Тус асуудлаар захирал Ж.Соронзон нь зарим хэвлэл мэдээллийн байгууллагад тайлбар өгөх үедээ сэтгүүлчийн үндэс угсаа, гэр бүлийн байдлын талаар доромж үг хэрэглэсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан.

БШУ-ын сайдын зүгээс тухайн асуудалтай холбогдуулан өөрийн цахим хуудсаараа дамжуулан Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх асуудлыг Оросын талд гаргахаа мэдэгдсэн. 

Ж.Соронзонг ажлаас чөлөөлсөн сайдын тушаалыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус сургуулийн УЗ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өглөө. 

Тэрбээр:

Монгол улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлдэг байх ёстой, хамгаалуулдаг байх ёстой. Тус сургуулийн захирал Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох, гарал үүслээр ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн  үзэл санааны эсрэг мэдэгдэл хийсэн учраас ажлаас нь чөлөөлж байна. Энэ бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол хүүхдүүд сурдаг сургууль. БШУ-ны сайд ажлаас чөлөөлөх тушаал гарсан гэв. 

 

Таны сурталчилгаа